Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн хувьсгал Чойбалсан хот” хэлэлцүүлгийг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр нутгийн иргэд хот төлөвлөлтийг сайжруулах, иргэдийг ажлын байраар хангах, хүн амын тоог нэмэгдүүлэх талаар тодорхой санал гаргажээ. Мөн аймгийн Ардчилсан намынхан “Ногоон Чойбалсан” төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дурьджээ. Тодруулбал, ногоон орчин бүрдүүлсэн, оюунлаг иргэдтэй, эдийн засаг, аж үйлдвэрийн чөлөөт бүс, геополитикийн ашигтай байрлал бүхий хот байх зорилтыг дэвшүүлж байгаа юм байна.
"Улс төрийн тойм" сонин