МАХН-ынхан өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэрээ “Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр МАХН-д элсэж байгаа” гэж мэдээлсэн юм. Тэгвэл Г.Өсөхбаяр аварга энэ талаар “Намд элсэх нь бүү хэл, тэр арга хэмжээний талаар дуулаагүй юм байна. Би төрийн албанд ажиллаж байгаа. Тийм болохоор улс төрийн намд элсэх боломжгүй” гэж хариулжээ. Тэгэхээр МАХН-ынхан түүний нэрийг барьж намаа сурталчилсан болж таарч байна. Үүнээс гадна “Д.Тэрбишдагва нарын гишүүд МАХН-д элсэнэ” гэсэн мэдээллийг тус намынхан тараасан гэж хардах хүн байгаа аж.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин