“Хог хаягдлын эко шийдэл” бүтээлийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Хог хаягдлын эко шийдэл” бүтээлийн уралдаан болно

“Хог хаягдлын эко шийдэл-2012” сэдэвт бүтээлийн уралдааныг МҮХАҮТ, МУИС-ийн Аялал жуулчлалын тэнхимийн “Green peace” клуб санаачлан дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл оюутан залуусын дунд зарлаж байна.  Уралдаанд 15-30 насны оюутан залуус оролцох ба баг болон орохдоо таваас илүүгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тав хүртэлх бүтээлээр өрсөлдөх гэнэ. Шагналын сан 7,5 сая төгрөг бөгөөд гоёл чимэглэлийн, хэрэглээний, бэлэг дурсгалын бүтээл  гэсэн гурван төрлөөр оролцох боломжтой юм байна. Бүтээлийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл МУИС-ийн VII дугаар байр, 200 тоотод хүлээн авах ажээ. Уралдаан нь залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, шинэ шийдэл, санааг илрүүлэх замаар экологи-байгаль хамгаалал, экотуризмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, цаашид шинэ ажлын байрыг бий болгох зорилготой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж