Япон, Австрийн физикчид нарны маш нимгэн органик зай бүтээсэн талаар РИА Новости мэдээлэв.
Энэ зай нь уян хатан чанартай бөгөөд мушгиж, нугалсан үед ч ажиллах юм байна. Уян хатан зай хураагуурыг органик бодисоос гарсан авсан бөгөөд энэ нь хуудас хэлбэртэй аж. Кремни нано кристаллаас бүтсэн энэ хуудас нь нарны гэрлийн 75 хувийг өөртөө шингээн авах чадвартай гэнэ. Энэ хуудсыг үйлдвэрлэхэд хямд төсрөөс гадна ихээхэн бөх бат чанартай ажээ. Хуудасны зузаан нь 1,9 микрометр юм.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд нарны энерги хураах олон төрлийн шинэ элементүүдийг бүтээж байна. Нарны энергийг цахилгаан болон био түлш болгон хэрэглэхээр олон орны физикчид ажиллаж байгаа юм.
Н.Тунгалаг