Цагдаагийн байрнуудын тендерийг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байрнуудын тендерийг дүгнэв

Хэнтий аймагт энэ 7 хоногт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 5 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа Мөрөн сум, Хэрлэн сумын Өлзийт тосгоны цагдаагийн байрны барилгыг 113,4 сая төгрөгөөр “Мөнххутаг” ХХК, Дархан, Баянмөнх сумын цагдаагийн байрны барилгыг 111,6 сая төгрөгөөр “Оч манлай ХХК, Баянхутаг, Баян-Адарга сумын цагдаагийн байрны барилгыг 123,2 сая төгрөгөөр “Наранхул” ХХК, Баян-Адарга сумын “Дуурлиг нарс-Хүннү, Монгол ээж” музейн барилга, номын сан, усан оргилуурын барилга угсралтын ажлыг 224,9 сая төгрөгөөр “OUT” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан зөвлөмжийг  аймгийн Засаг даргад уламжлаад байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа Хэрлэн сумын “Булаг” багт цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах ажлыг 162,0 сая төгрөгөөр “Бодьбуян” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгараад байна.
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж