Монголд эрэгтэй дүрстэй хэдий ч
жинхэнэ эр хүн цөөрчихсөн юм биш биз.
Эрэгтэй болох гэдэг бол
төрөлтийнх, харин эр хүн байх гэдэг сонголтынх гэж хэлсэн үгийг санаж
байна.
Ямар хүнийг жинхэнэ мужик, эр хүн гэх вэ? Олон хүмүүс эрэгтэй болж
төрдөг ч эр
хүн болоогүй байдаг. Жинхэнэ эр хүн гэдэг бол зөв зүйл хийхээс айж
шантардаггүй
хүнийг хэлдэг байх. Миний бодлоор сүүлийн үеийн эрчүүд зөвийг үйлдэх тал
дээр
сул харин бие биенээ буруу зүйл дээр хөөрөгдөн уруу татах нь олширчихсон
юм
шиг… Тэд буруу зүйл хийвэл ямар үр дүн гарахыг мэддэг хэдий ч нөгөө
сайн
эрчүүдийн дунд баатар болохыг хүснэ. Сүйт бүсгүй эсвэл эхнэр нь архи
битгий уу
амьдралаа бод гэж хэлэх үед олон найз нарынхаа өмнө бүх зүйлийг хянан
захирдаг
Хаан гэдгээ харуулах гэж олны өмнө мундагдаж агсамнадаг. Харин өнөөх
мундаг
эрчүүдийг явсан хойгуур арслан барс байсан нөхөр эхнэрийнхээ өмнө хонь
болоод
сууж байдаг. Миний нэг таньдаг хүний хажууд айлын нэг залуу хүдэр сайхан
биетэй
залуу байнга гэрийнхээ хаалгыг эвдэж орон эхнэртээ агсан тавьдаг
талаараа ярьж
билээ. Эхнэр нь нөхөрөө хэдэн өдрөөр ирэхгүй шилийн сайн эрчүүдтэй хэдэн
хоногоор архи уугаад ирэх үед хаалгаа тайлахгүй мань эрийг гүрийлгэнэ.
Нөхөр ч
яахав согтуу ирсэн болохоор эр нөхөрөө оруулахгүй энэ муу эм даварч
байна гээд
хаалгаа эвдэнэ. Харин маргааш нь эвдсэн хаалгаа эвлүүлж нийлүүлэх гээд
сүрхий
ажилсаг хүн гарч ирнэ. Монголын эрчүүд сүйтгэсэн зүйлээ засах гээд л
ажиллаад
байгаа болохоор сэргэж сайжираад, өсөж өөдөлсөн зүйлгүй болчихдог.