Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив

Мөн өдрийн үдэш Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНКиргиз Улсын “төрийн гурван өндөрлөг” болох Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, ерөнхий сайд Омурбаек Бабанов, парламентын дарга Асылбек Жээнбеков нар хүндэтгэлийн зоог барив. Энэ үеэр Киргиз, Монголын урлагийн тоглолт болж хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан үг хэлэв.

Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев Монгол Киргизийн түүхэн харилцаа, соёлын гүн гүнзгий улбаа хийгээд Чингис хааны цогцлоосон эзэнт гүрний гайхамшгийн тухай сэтгэгдлээ хуваалцаж Монголчуудад амжилт хүсч ардчилсан үзэл санааны төлөө тууштай буй үйл хэргээр нь бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр Увс аймгийн Нутагт орших Хяргас нуурын уснаас дээжлэн мөнгөн домбонд хийж Киргизийн Ерөнхийлөгчид барьсан бөгөөд Киргизчүүд өвөг дээсийнхээ үүх түүхтэй холбоотой ариун дагшин газрын рашаанаас хүртсэнээ баяртай байгаагаа илэрхийлж байв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж