Канадын гоо бүсгүй шалгаруулах тэмцээны зөвлөл оролцогч Женна Талаковаг хүйсээ солиулсан тухайгаа мэдүүлэгт бичээгүйг тогтоосон нь шуугиан дэгдээсэн ч тэмцээнээс хасахгүй байхаар шийджээ. Хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн талаар худал мэдүүлэг өгсөн түүнийг тэмцээний дүрмийн дагуу хасах ёстой байсан ч хүйсээр ялгаварлан гадуурхсан гэдэг шүүмжлэлд өртөхгүйн тулд үлдээхээр болжээ. Тэрбумтан Доналд Трампийн нэрэмжит гоо бүсгүйн тэмцээний тусгай зөвлөх, дэд ерөнхийлөгч Майкл Коэн зохион байгуулагчдад и-мэйл явуулж, түүнийг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Женна Талаковаг хүйсээ солиулах мэс засалд орсон нь тогтоогдсоны дараа түүнийг тэмцээнээс хасахаар болоод байсан аж. Гэвч Женна гоо бүсгүйн тэмцээнд маш амжилттай оролцож байгаа бөгөөд финалд хэдийнэ шалгарсан гэнэ. “YouTube”-ээр цацагдсан нэгэн ярилцлагадаа тэрбээр дөрвөн настайдаа өөрийгөө эрэгтэй гэдгийг мэдэж, 10 нас хүртлээ гормоны эмчилгээ хийлгэж байсан гэж ярьжээ. Женна Талакова 19 настайдаа хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн гэнэ.
Н.Энх