Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилготой “Латиф” санг өнгөрсөн жил түүний хүү дуучин Л.Байзада байгуулсан. Нэрт алиалагчийн хөвгүүд болох дуучин Л.Байзада, жүжигчин Л.Нурбулан нар “Латиф” сангийн хандивын тоглолтыг энэ сарын 7-нд “UB palace”-ын концертийн их танхимд хийхээр болжээ. “Латиф” сан нь баримтат кино, дурдатгалын ном, хошин урлагийн залуу уран бүтээлчдийг дэмжиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэхүү хандивын тоглолтонд рок попын бүх л одод оролцон ая дуугаа өргөхөөс гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа аж. Тоглолтын бяцхан нууцаас задлахад, тоглолтонд оролцох хамтлаг, дуучид тус тусдаа сюрприз бэлдэж байгаа бөгөөд үүнийг Латиф агсныг дурсах тэр өдөр л харах нь ээ.
А.Зул