Монгол Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан гуравдугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болжээ. Барилдаанд улс, аймгийн цолтой 32 бөх барилдсанаас Булган сумын харьяат, улсын начин Б.Сумьяа түрүүлж, Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Номгон сумын харьяат, сумын заан Х.Анхбаяр, Хүрмэн сумын харьяат, сумын заан Ц.Энх-Эрдэнэ нар үлдсэн байна.
Мөн Даланзадгад суманд гуравдугаар сарын 25-нд болсон “Төвшин шанх” компанийн нэрэмжит барилдаанд аймгийн цолтой 32 бөх барилдсанаас Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Булган сумын харьяат, улсын начин Б.Сумьяа үзүүрлэжээ. Их шөвөгт Баяндалай сумын харьяат, аймгийн заан Б.Хүрэлбаатар, Ноён сумын харьяат, аймгийн начин Д.Өнөрбаяр нар үлдсэн байна.
Ц.Мягмарцэрэн
www.undesniibukh.mn