Мияги мужид нэгэн эмэгтэй унасан модонд дарагдаж нас барсан байсныг өнөөдөр олсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёр нь хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал хүнд байгаа ажээ.
Хүчтэй салхины улмаас Мияги мужийн “Онагава” АЦС-ын хөргөлтийн ус шахах насос ажиллахаа больж, цахилгаан тасарчээ. Өнөөдөр гэмтлийг засч, цахилгаан түгээж эхэлсэн байна. Түүнчлэн хурдан галт тэрэгний гурван чиглэлийн цахилгаан дамжуулах шугам гэмтэлтэй байгаа юм. Харин Токиод нийтийн тээврийн хөдөлгөөн өнөөдрөөс хэвийн ажиллаж байна.
Өнөөдөр хүчтэй салхины чиглэл байдал хүндхэн байгаа Японы зүүн хойд нутаг руу эргэж байгаа гэнэ. Салхины хурд 43,5 м/сек хүрэх аж. Насанд хүрсэн хүн 25м/сек хурдтай салхи болоход хөл дээрээ тогтож чадахаа больдог гэнэ.