"Транзишн" гэж нэрлэсэн энэ машин найман метрийн урт далавчтай бөгөөд нислэгийн дараа далавчийг нь их бие рүү нь хурааж болох ажээ. Хоёр хүний суудалтай энэ машин засмал зам дээр 762 метр явж, хурдаа авсны дараа 500 метрийн өндөрт нисэх хүчин чадалтай юм байна.
Дэлхийн олон оронд жижиг оврын нисэх онгоцууд нислэгийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг аж. АНУ болон Европын зарим орнуудад нислэгийн заагдсан өндрөөс доогуур нисэх үед зөвшөөрөл авдаггүй байна. Иймээс энэ машинаар нисэх жолооч нарт зөвшөөрөл хэрэггүй гэж "Террафьюджиа" компани үзэж байгаа юм.
Нисдэг машины үнэ 279 мянган ам.доллар гэжээ. Одоогоор 100 гаруй авто машин сонирхогчид захиалгаа өгч, урьдчилгаа төлбөрөө төлсөн аж. Тэд нисдэг машиныг хамгийн түрүүнд худалдан авахаар болсон гэнэ. Харин гадаадын худалдан авагчдаас францууд энэ машиныг их сонирхож байгаа юм.