Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мөн мэдэгдэл хийлээ. Тус хэвлэлийн албаныхан “Иргэдэд олгох нэг сая төгрөг/хувцаа/-ийн талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий сайд С.Батболд нар мэдээлэл хийнэ гэсэн зар түгсэн нь ойлгомжгүй байдал үүсгэлээ. Учир нь энэ асуудлын талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод урьдчилан мэдэгдэж зөвшилцөөгүй. Урьдчилан зөвшилцөж санал солилцоогүй асуудлыг болох гэж байгаа үйл явдал мэтээр олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд зарлаж ойлгомжгүй байдал үүсгэсэнд харамсч байна. Тиймээс Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаныхан энэхүү худал хуурмаг үйл ажиллагаагаа таслан зогсоож асуудалд бодитой, буур суурьтай хандаж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байвал зохино. Цаашид энэ мэт улстөрийн зорилго бүхий албан бус мэдээллээр асуудалд хандахгүй байх хэрэгтэй байна” гэж мэдээлсэн юм.
Г.Дарь