Сүхбаатар аймагт ”Эрүүл хүүхэд” аяны ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт ”Эрүүл хүүхэд” аяны ажил эхэллээ

2012 онд "Эрүүл хүүхэд" аяныг улсын хэмжээнд зохион байгуулан 18 нас хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
 
Аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлага, хүүхэд, насанд хүрэгчдийн төлөөлөл оролцож аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа “Эрүүл хүүхэд” аяны холбогдолтой мэдээллийг танилцуулав. Аяны хүрээнд 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг  явуулах бөгөөд цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг дээр эмч нарын баг ажиллаж хүүхдийн эрүүл мэндийн байдал, есөлт хөгжилтийг үнэлэхээс эхлээд үзлэгээр илэрсзн эмгэгийг эмчилж эрүүлжүүлэх, хүүхдээ эрүүл бойжуулах, өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулахын зэрэгцээ, хүүхдийн эрүүл мэндийн талаар цахим сан бий болгон эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэл мэдээллийг сайжруулж, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон хэлбэрийн ажлыг бүтэн жилийн хугацаанд зохитон байгуулах юм байна. 
        
Тусгайлан бэлтгэгдсэн сургагч эмч нар орон нутагт энэхүү үзлэгийг зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх юм  байна.  Тус аймгийн нийт хүн амын 36.0 хувь болох  0-18 насны хориод  мянган хүүхэд уг үзлэгт хамрагдах ажээ.
        
Аймгийн ИТХ-аас 2012 оныг “Эрүүл орчинг бүрдүүлэх жил” болгож зарласан  бөгөөд  жилийн ажлын нээлтээ  мөн энэ үеэр хийжээ.

Эх сурвалж: http://www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж