Т.Баярмаа ОУМ-ын болзол хангав

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Т.Баярмаа ОУМ-ын болзол хангав

Буурал тивд урт хугацааны хамтарсан бэлтгэл хийж байгаа манай манай мэргэн буудагчид Германы Берлин хотод болж буй олон улсын тэмцээнд онч сорьж байна.

Урт бууч Ч.Нарантуяа хийн буунд 396 оноогоор тавдугаар байрт шалгарсан бол олимпийн эрх авсан Н.Баяраа 591 оноо авчээ. 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд Ч.Нарантуяа 586 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Тэгвэл хийн гар буунд Т.Баярмаа 381 оноогоор олон улсын мастерын болзол хангасан байна. Харин охидын тэмцээнд Д.Өлзийням гуравдугаар байр эзэллээ.

Эх сурвалж: "Спортын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж