Хятад чөлөөт зах зээлийг нүдлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Хятад чөлөөт зах зээлийг нүдлэв

Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том гүрэн Хятад дотоодын санхүү болон банкны салбартаа хөрөнгө оруулалт, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй ажээ.

Өнгөрсөн мягмар гарагт Хятадын Засгийн газар олон улсын сангаас тус улсад оруулах хөрөнгийн боломжит хэмжээг гурав дахин буюу 80 тэрбум ам.доллар болгон өсгөсөн байна. Үүнтэй холбогдуулан урд хөршийн Ерөнхий сайд Вэнь Зябао Хятадын үндэсний радиод өгсөн ярилцлагадаа улсын мэдэлд оршдог банкуудын монопольчлолыг эвдэх хэрэгтэйг онцолсон юм. Энэхүү өөрчлөлт нь тус улсын мөнгөн тэмдэгтийг олон улсын хэмжээнд гаргах, түүнчлэн улсын эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байгаа аж.

Шинжээчид Хятад улс санхүүгийн зах зээлээ илүү нээлттэй болгох нь юанийг дэлхийн валют болох ам.долларыг орлох чухал мөнгөн тэмдэгт болно хэмээн үзэж байна.

Хятадын Аюулгүй байдлын хорооноос гаргасан мэдэгдэлд “Гаднын хөрөнгө оруулалтыг чанаржуулах энэ хөтөлбөр гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалт, капитал урсгалыг хянах зохицуулах боломжийг дээшлүүлэх зорилготой. Үүнийг хэрэгжүүлэх нь зах зээлийг нээлттэй болгохоос гадна юанийг илүү хөрвөх чадвартай мөнгөн тэмдэгт болгоно” хэмээн тэмдэглэжээ.
 

Б.ҮҮРИЙНТУЯА

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж