Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Зүрхний тань эзэн

Залуу бүсгүй эмнэлгийн цонхон дээр сууна.
Өвчтэй зүрх нь дахиж энэ хорвоо дээр амьдрах хүсэл үл төрүүлнэ. Бүх л
сонин сэтгүүлд зүрх шилжүүлэн авах зар өгчээ. Зүрхээ өгөх нэгнийг хайж
байлаа… Залуу бүсгүй өдрийг эмнэлгийн өрөөнд өнгөрөөнө. Нүдэндээ
нулимстай, удахгүй ирэх үхлийг хүлээж бас л ганцаараа … нүдээ нээлээ,
энэ өрөөнд уйлсаар бүр залхаж байлаа… нулимс нь өөрийн мэдэлгүй
урссаар л … Хайртай хүнийхээ тухай бодлоо. Ядуу залуу бүсгүйд маш их
хайртай бөгөөд "Би хичнээн ядуу ч хайраар дүүрэн зүрх минь хэзээд чинийх
" гэдэг байлаа. Бүсгүй ч үүнийг л залуугаас хүсдэг байлаа. Гэвч хичнэн
агуу хайр байсан ч ядуу зүдүү байдал нь тэднийг салгаж дөнгөжээ. Гэвч
одоо хичнээн мөнгө байгаад ямар нэмэр байхав. Хайртай хүн нь л дэргэд нь
байвал л хангалттай байв. 

Салснаас нь хойш зовлонт таван жил өнгөрсөн байлаа. Өдөр бүр
уйтгартай өдөр бүр утгагүй  санагдаж байв. Гэвч бүсгүй хайраа зүрхэндээ
хадгалсан хэвээр, юу хийж яваа бол гэж бодогдоно. Хэнтэй сууж хэдэн
хүүхэдтэй болсныг хэн мэдлээ гэж бодох агшинд нүднээс нь гарах нулимс
гаран дээр нь дуслав. Гараа харлаа. Хайртай залуу нь гарыг нь атгаад
хамаг л сайн сайхныг мөрөөдөж энхрийлдэг байсан нь бодогдоно. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж