Төвдийн нэртэй дуучин залуу Дэнзэн Энэтхэгт болсон Буддын соёлын наадмын үеэр Төвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг уриалсан дуу дуулсныхаа төлөө Хятадын цагдаад баривчлагдан, улмаар шоронд хоёр жил хоригдох ял авчээ. “Radio Free Asia”-гийн цахим хуудсанд бичсэнээр бол түүнийг Хятадын Цинхай мужийн цагдаагаас баривчлан байцааж байхдаа маш хэрцгийгээр тамлан зодож, гэмтээж бэртээсэн гэнэ.
Зарим эх сурвалж түүнийг зодуулсны улмаас тархиндаа гэмтэл авч, сэтгэцийн эмгэгтэй болсон ч гэж мэдээлж буйг тус сайтад дурдсан байна. 25 настай дуучин залуу 2008 онд мөн өөрийн эх орны тусгаар тогтнолын тухай дуу дуулсан, бас “Миний зүрхний цус үл тасалдана” хэмээх нэртэй цомог гаргасныхаа төлөө нэг жил шоронд хоригдож байжээ.
Дондог хэмээх өөр нэг дуучин мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын тухай дуулсныхаа төлөө 15 сар хоригдоод өнгөрсөн жил суллагдсан байна.
Эх сурвалж. http://www.rfa.org