Махны экспортын тухай хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Махны экспортын тухай хэлэлцүүлэг болно

Монголын экспортын бүтээгдэхүүний тэргүүлэх 10 салбарын нэг болсон мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамарсан хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д дөрөвдүгээр сарын 6-нд буюу ирэх баасан гаригт 10.00 цагт зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр энэ салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын маркетингийн талаарх хийсэн судалгаатай танилцаж, хэрхэн экспортлох талаар мэдээлэл солилцох гэнэ.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын хамтарсан Монголын экспортын бараа бүтээгдэхүүний стратеги боловсруулан батлахаар ажлын хүрээнд болж байгаа юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж