”Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Монгол Улсад амьдарч буй нийт хүн амын 30 гаруй хувь буюу 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй олон мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд билээ. 

Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар боллоо.

Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд хэлэлцүүлэгийн нээлт 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14.00 цагт болох тул Та бүхнийг www.demyouth.mn хаягаар хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. 

Эхний удаагийн хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд зочноор оролцож, залуучуудтай харилцан санал бодлоо хуваалцах юм.

Өмнө нь Ардчилсан Залуучуудын Холбооноос “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын үзэл бодол, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг хамгийн том сүлжээ болсон Facebook сүлжээг ашиглан Монголд анх удаа үндэсний фэйсбүүк форумыг амжилттай зохион байгуулж байсан ба тус форумд давхардсан тоогоор 10.000 гаруй, хамгийн их хандсан үедээ 3.000 орчим залуучууд Монгол Улсын өнцөг булан бүрээс болон гадаадаас онлайнаар оролцож байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж