Ховд аймгийн Манхан сумын Тахилт, Баянгол багийн нутагт янгирын тоо эрс ихэсчээ. Янгир нь хэт ихэсч, малын бэлчээр талхалж, мөн олноор хамууран үхэж байгаа гэнэ. Хамуурч үхсэн янгирын сэг зэв муудаж, малд хамуу халдварлаж болзошгүй тул малчид янгирыг агнаж цөөлөх хүсэлтийг сумын удирдлагуудад гаргасан байна. Тиймээс бэлчээрийн тэнцвэр алдагдах сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа талаар малчид “Дээхэн үед дарийн утаа үнэрлүүлэхэд янгирын хамуу гайгүй болдог байсан гэж буурлууд ярьдаг байсан, гэвч одоо цагт элдэв халдварт өвчин тахал гарах вий гэхээс сэтгэл түгшиж байна” гэжээ. Энэ асуудалд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, байгаль орчин хамгаалах, энэ чиглэлийн мэргэжилтнүүд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Э.Саран