АНУ-ын Даллас хотыг хар салхи нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын Даллас хотыг хар салхи нөмөрчээ

АНУ-ын хамгийн олон хүн амтай Техас мужийн Даллас хотыг асар хүчтэй хуй салхи нөмөрснөөс ачааны машинуудыг хөмөрч, модыг үндсээр нь булгалан, байшин барилгыг сүйтгэсэн байна. Хар салхины улмаас Даллас хотын Форт Ворт нисэх буудал нислэгүүдээ цуцалжээ. Хар салхины учруулсан хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Телевизийн мэдээгээр хар салхи байшин барилгын дээврийг хуулж, хотыг бүхэлд нь сүйтгэсэн бичлэгийг харуулжээ. Мягмар гаригт орон нутгийн цагаар үдийн үед дэгдэж эхэлсэн хар салхины аюул шөнийн 01:00 цаг хүртэл арилаагүй байжээ. Хар салхи хотын чингэлгийн зогсоолыг дайрснаас зарим чингэлэгтэй машинууд агаарт хөөрч буй бичлэгийг орон нутгийн телевизээр харуулсан байна.  Оршин суугчдын мэдээлснээр хотын 40-50 байшин барилга, үйлчилгээний газар бүрэн сүйдсэн гэнэ. Далласын Форт Ворт олон улсын нисэх онгоцны буудал олон зуун нислэгийг цуцалсан байна. Форт Ворт нисэх буудал нь олон улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудлын нэг юм байна. Нисэх буудлын 110 нисэх онгоц ширүүн мөндөрт цохиулж, хотын цахилгаан тасарснаас хэдэн зуун айл өрх гэрэлгүй болжээ. Хотын цагдаа нар иргэдийг цахилгааны утсанд гар хүрэхгүй байхыг анхааруулж байгаа гэнэ.

АНУ-ын Даллас хотын гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж