Тагнуулч В.Нямхандын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Тагнуулч В.Нямхандын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг өнгөрсөн онын арваннэгдүгээр сард  Хан-Уул дүүргийн шүүхэд хянан хэлэлцээд нэмж шалгах  шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.  Тагнуулын Ерөнхий газарт шалгасан уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд  шилжүүлсэн байна.

   Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.   Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулсан, олон зуун сая төгрөгийн нууц гэрээ байгуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.  Уг хэрэгт   улсын яллагчаар  Е.Сагсай,  В.Нямхандын өмгөөлөгчөөр   гавъчат хуульч Ц.Цэрэнжээ, Т.Жанцан  нар ажиллаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж