Америкийн визийн үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Америкийн визийн үнэ нэмэгдлээ

Визийн хэд хэдэн төрлийн төлбөрийн хэмжээг нэмсэн тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ. Үүнд бизнесменүүдийн болон жуулчлалын визийн хураамж 140 ам.доллар байсныг 160 болгон нэмсэн байна. Тамирчид болон соёлын солилцооны визийнхээ төлбөрийг мөн 150 ам.доллар байсныг 190 ам.доллар болгожээ. Үнийн шинэ журмыг дөрөвдүгээр сарын 13-наас мөрдөж эхлэх юм.

Төрийн департамент  визийн хураамжийг ийнхүү нэмснийг өмнөх төлбөр нь Америкт очих гэсэн хүмүүсийн өргөдлийг  хүлээн авч судлахад зарцуулах зардлыг нөхөж чадахгүй байгаа гэж тайлбарлажээ. Мөн жуулчид, оюутнууд, сэтгүүлчид болон бизнес солилцооны хөтөлбөрөөр зорчих хүмүүс болон нисэх багийн гишүүдийн визийн хураамжийг 140-өөс 160 ам.доллар хүртэл нэмэгдэв. Тамирчид болон соёл, шашны солилцооны хөтөлбөрөөр зорчигсод болон түр ажиллагсдын визний хураамж 190 ам.доллар болно. Харин АНУ-ын иргэнтэй гэр бүл болж байгаа хүмүүсийн визний хураамж  350 ам.доллар байсныг 240 ам.доллар болгон бууруулжээ. Төрийн департаментын  2010 оны эцсийн дүнгээр АНУ 6,4 сая виз АНУ олгосон гэсэн тоо байдаг аж.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж