“Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх бямба гаригт буюу энэ сарын 7-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг анх 1934 онд Д.Намдаг дуулалт жүжиг хэлбэрээр найруулан тавьжээ. Харин 1942 онд дуурь болгон шинэчилсэн бөгөөд Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж байсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж