Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн болж байна

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, цэргийн арслан Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт өчигдөр эхэллээ.

Уг тэмцээнийг Дундговь аймагт анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь гэсэн дөрвөн аймгийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй нийт 24 жинд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний 12 жингийн аваргууд өчигдөр тодорсон бол өнөөдөр үлдсэн жингийн аваргууд тодрох ажээ. Ж.Санжаасүрэн нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, “Мастерс”-ын хошой аварга С.Мияарагчаагийн аав гэдгийг спорт сонирхогчид сайн мэдэх биз.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж