УИХ-ын Тамгын газрын ажилтнууд монгол инженерүүдийн бүтээсэн “Соёмботой” хэмээх тодотголтой зөөврийн компьютертэй боллоо. “Мигма Электроникс” ХХК-ийнхан Монголын анхны технологийн брэнд болох MGM “Соёмботой” нөүтбүкийнхээ дээжийг өчигдөр УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгчээ.
Монголын анхны зөөврийн компьютер “Соёмботой” брэнд нь хатуу ширүүн уур амьсгалд тохирсон, цахилгааны хэлбэлзлээс хамгаалсан бөх бат материалаар бүтсэн, хүний хараанд хорт нөлөөгүй HD LED дэлгэцтэй, 12 вольтын хүчин чадлаар ажилладаг юм байна.
УИХ-ын Тамгын газрынхан ийнхүү эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн, төрийн бэлгэдэл болсон соёмбо бүхий зөөврийн компьютерийг албан ажилдаа хэрэглэдэг болов.
Д.ОЮУН