Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ярилцлагын шоуны хатан хаан Опра Уинфригийн хувийн телевизийн суваг тийм ч амжилттай ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Гэлээ ч Опра гүрийсээр, удахгүй байдал сайжирна гэдэгт найдсаар байгаагаа мэдэгдсээр.

Ер нь бол анх суваг байгуулахдаа хэд хэдэн алдаа гаргаснаа тэрбээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч цоо шинэ бодлогоор телевизээ өөд татна хэмээн Опра амлаж байна. Өнгөрсөн жил санхүүгийн хувьд базаахгүй ажилласан түүний сувгийн үзэгчид он гарсаар 20 хувиар нэмэгдсэн судалгаа гарчээ. Гэхдээ өдөрт 18 мянгаас хэтрэхгүй үзэгч түүний сувгийг сонгон үзэж байгаа нь чамлалттай аж.

“Өөрийн гэсэн суваг нээх нь миний мөрөөдөл байсан. Мэдээж амаргүй гэдгийг ч мэдэж байсан. Миний гаргасан хамгийн том алдаа бол бүх зүйл төгс байдлаар бэлэн биш байхад сувгаа нээсэн явдал. Яг л хэн нэгэн гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн биш байхдаа хуримаа хийсэнтэй адил зүйл боллоо” гэж Опра саяхан нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж