Ерөнхий сайд мэдээлэлд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэлд оролцохгүй

УИХ-ын зүгээс өнөөдөр 11.00 цагаас Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар иргэдэд олгох хувьцаа, нэг сая төгрөгийн талаар мэдээлэл хийнэ хэмээн зарласан юм. Гэтэл сая Засгийн газрын зүгээс үүнийг няцаалаа. “Ерөнхий сайд ийм арга хэмжээ төлөвлөөгүй. Одоо Засгийн газрын хуралдаан даргалан хийлгэж байна. Мэдээлэл хийнэ гэж анхнаасаа төлөвлөөгүй” хэмээлээ. Иймээс хоёр намын даргын хамтарсан мэдээлэл эсвэл болохгүй, эсвэл Н.Алтанхуяг дарга дангаараа хийх бололтой.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж