
А.Бат-Ялалтыг буу олж авах, эд ангийг нь өөрчлөхөд оролцсон байж болзошгүй хэмээн хамсаатнаар шалгагдаж байсан Дархан-Уул аймгийн иргэн Э-ийн гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй учир хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Дээрх ноцтой хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 03-н ы өглөө Налайх дүүрэг дэх Хаан банкны салбарт гарсан юм.
С.Отгон