
Өнгөрсөн шөнө Каталоны нэр төр гэгддэг “Барселона” талбайдаа Италийн “АС Милан” багийг хүлээн авч, 3:1-ийн харьцаатай хожлоо. “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд цугласан 94 мянга 600 гаруй куле /”Барселона” багийн фанатуудын хоч/ дэмждэг багаа шөвгийн дөрөвт шалгарахаас гадна Лио Мессигийн нэгэн дээд амжилтын гэрч болох байжээ. Энэ тоглолтод Аргентиний шигшээ болон “Барса”-гийн довтлогч Лионел Месси хоёр гоолоор “дубль” хийн, “Аваргуудын лиг”-ийн энэ улиралд 14 гоол оруулснаар нэгэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Месси өнгөрсөн жил энэхүү тэмцээнд 12 гоол оруулж, 2002 онд “Голландын гоолын машин” гэгддэг Рууд ван Нистелроой “Манчестер Юнайтед”-д тоглож байхдаа тогтоосон амжилтыг давтсан билээ.
Тоглолт эхнээсээ “Барса”-гийн давамгайлал дор явагдсаар 11 дэх минутад “Милан” багийн хамгаалагч Антонини торгуулийн талбайд алдаа гаргаснаар Голландын шүүгч Кейперс пенальти заалаа. Үүнийг Месси ашиглан, гоолдсоноор “Барса” давамгайлж эхэлсэн юм. Харин 33 дахь минутад Златан Ибрагимовичийн дамжуулалтаар Ночерино гоолдсон нь тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Хосепп Гвардиолагийн “Милан гоол оруулна” гэсэн таамгийг батлав бололтой. Талбайдаа гоол алдсан “Барса” довтолгоогоо улам зохион байгуулалттай болгон, 41 дэх минут хүрлээ. Булангийн цохилтын үеэр хашир туршлагатай Алессандра Неста торгуулийн талбайдаа алдаа гаргаснаар талбай эзэд дахин пенальти цохих эрхтэй боллоо. Ер нь тоглолтод Голландын шүүгч Кейперс жижиг алдаанууд хуудас, торгуулийн цохилт зааж байсан “Милан”-ы хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг багагүй хүргэсэн биз ээ. Пенальтийг Месси амжилттай гүйцэтгэснээр “Аваргуудын лиг” дэх энэ улирлын 14, карьерийнхаа 51 дэх гоолоо оруулсан юм. Ингэснээр Месси “Аваргуудын лиг”-ийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Түүний өмнө Раул 71, Рууд ван Нистелроой 56 гоолтойгоор бичигдэж байна.
56 дахь минутад Андрес Иньеста гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьсан гэхэд болно. “Барса” дөрөвдүгээр сарын 18, 24-нд өнөө шөнө болох Английн “Челси”, Португалийн “Бенфика” багуудын хожсонтой нь шигшээд шалгарахын төлөө тоглоно.
"Барселона" (Испани) – "Милан" (Итали) – 3:1
Гоол: Месси, 11, 41 /пенальти/, Иньеста, 53 – Ночерино, 33
"Барселона": Виктор Вальдес, Дани Алвес, Пике (Адриану, 75), Машерано, Пуйоль, Шави (Тиагу, 63), Иньеста, Фабрегас (Кейта, 78), Серхио Бүскетс, Месси, Куэнка.
"Милан": Аббьяти, Абате, Неста, Мексес, Антонини, Сеедорф (Аквилани, 61), Амброзини, Боатенг (Пато, 69; Лопес, 83), Ночерино, Робиньо, Ибрагимович.
Мөн энэ тоглолттой зэрэгцэн, Германы “Байерн Мюнхен” талбайдаа Францын “Марсель” багийг хүлээн авч, 2:0-ийн харьцаатай хожлоо. Өмнө тоглолтод “Байерн” мөн 2:0-ийн харьцаатай хожсон билээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүн 4:0 болон “Байерн” шөвгийн дөрөвт шалгарлаа. Энэ тоглолтод “Байерн” гол тоглогчид болох Арьен Роббен, Марио Гомес нарын амраан сэлгээнээс тоглуулсан. Тоглолтын 13, 37 дахь минутад гэмтлээс эргэн ирсэн Хорват шигшээ багийн довтлогч Ивица Олич гоолджээ.
“Байерн” дөрөвдүгээр сарын 17, 25-нд Испанийн “Реал Мадрид” багтай тоглоно. “Реал” өнөө шөнө Киприйн “АПОЭЛ”-ийг талбайдаа хүлээн авна. Гэхдээ энэ тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Өмнөх тоглолт 3:0-ийн харьцаатай буулган авсан билээ.
Байерн (Герман) – Марсель (Франц)- 2:0
Гоол: Олич, 13, 37
"Байерн": Нойер, Лам, Ж.Боатенг, Бадштубер, Алаба, Тимощук, Луиз Густаву, Мюллер (Рафинья, 39), Кроос (Праньич, 67), Рибери, Олич (Гомес, 75).
"Марсель": Манданда, Аспиликуэта, Фанни, Нкулу, Морель (Амальфитано, 46), Мбиа, Шейру, Реми (Каборе, 63), Вальбуэна, А.Айю, Брандау (Жиньяк, 74).
zochin 2012-04-04 122.201.28.4
Messi chi shu chamaig chadna gedegt itgedeg shu
Sambuu 2012-04-04 27.123.214.100
Hol bombogin bunhan tenger gj bdag bl milanig martajde barcelona.giin huwd ene bl amjilt, avyas, az. Ugasaa shudraga ym gj yortonts dr baidgvi ym hen chadna ter l…. Barca ugasa tvrvlne
Зочин 2012-04-04 202.179.2.129
Месси 11 sain yumaa uur yu gehuudee chadlaaraa yum hiisen bol ter heleed baidag lag hul bumbugchin gemeer bnadaa
Зочин 2012-04-04 202.170.64.114
ugaasaa Barsa dandaa l shuugchiin denjlegteigeer hojdog shuu dee, er ni end avligyn hereg ch baidag baij magad, neg bol hudlaa 11-iin tsohilt avna neg bol ailyn talyn neg hund ulaan huudas uguuluulne, er ni yahaaraa dandaa Barsad shuudeg yum. Barsagiin 3 goal bol nus 3 goal harin Milany goal bol goal shig goal
Зочин 2012-04-04 202.126.91.180
дүрэм бол дүрэм Барса амжилт
Зочин 2012-04-04 122.201.18.128
Тэнэг шүүгч. Тэгэд ч Месси өөрийнхөө хүчээр гоол оруулсан юм биш зүгээр торгуулийн цохилт цохио биздээ. Милан ер нь бол дараагийн шатанд гарах л байсан 2 -ын 2 торгуулийн цохилт юу ч билээ. Тэнэг шүүгч
l*****a hutsdaa 2012-04-04 202.55.182.82
l*****a umnuh togloltod milaniihan messi deer zunduu aldaa gargahad shuucgh toogoogui l biz de..iluu ni barsa baisiimaa.teneg n**** chine hul bumbug meddeggui yum uu haashaa yum.
Зочин 2012-04-04 122.201.18.135
Милан тааруухан тоглосон ч гэсэн шал дэмий хоёр зүйл дээр торгуулийн цохилт өгөөгүй бол дараагийн шатанд шалгарах л байлаа. Тэнэг шүүгчээс л нэг боллоо.