Зочид буудалд улс төржсөн Алтайхан Засаг даргаа зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Зочид буудалд улс төржсөн Алтайхан Засаг даргаа зоджээ

Сонгууль гэдэг хамаг юмны гуулийн цухуйлгадаг аятайхан эд бололтой. Ойртох тусам хачин жигтэй мэдээлэл гарах боллоо. Нууц хэлэлцээр л гэнэ, нууц гэрээ л гэнэ. Сүүлдээ бүр зарим нь зодоон цохион дээрээ тулж.

Саяхан Засгийн газраас Хоршоологчдын аныг өрнүүлж улс орондоо хоршоог хөгжүүлэх эхлэлийг тавьсан.

Энэ үеэр хоршоологчдын зөвлөгөөн болж аймаг бүрээс л аймаг сумдын Засаг дарга нар ирсэн. Харин зөвлөгөөнд ирсэн биш зодуулаад буцсан нөхөд байна. Хоршоологчдын зөвлөгөөнд ирсэн Говь-Алтайхан "Цэцэгт" зочид буудалд байрлажээ.

Гэвч тэд хоорондоо муудалцаж, бүр зодоон цохион дээрээ тул Тонхил сумын Засаг дарга хүнд гэмтсэн байх юм. Тэнд байсан хүмүүсийн яриагаар болж маргаан тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Эрдэнэбатаас үүдэлтэй аж.

Өнгөрсөн баасан гаригт мань хүн намынхаа сурталчилгааг хийх далд санаатай тус зочид буудалд хэдэн шил юмтай иржээ. Угийн МАН-ын улаан фен тэрээр манай намыг дэмжээрэй, манай нам л сайхан, гоё бусад нам бол хумхын тоос төдий гээд л баахан сурталчилаж.

Гэвч амны халуун, архины халуун нийлсэн хэсэг хүмүүс нам намаараа ялгарч зодоон цохиондоо тулж, улмаар Тонхил сумын Засаг дарга Н.Цэдэнбал гарах гэж байтал хэн нэг нь түүнийг шатнаас түлхэн хүнд гэмтээсэн байна. Уг нь Н.Цэдэнбал харанхуй шөнөөр ирж, сонгуулийн сурталчилгаа хийж, хүмүүсийг хооронд нь муудалцуулаад байхад нь дургүйцж болиулах санаатай байж.

Гэвч хэрэг ийнхүү буруугаар эргэж, бусдыг хамгаалах гэсэн биш өөрөө хохирогч болон үлдэнэ чинээ санаагүй биз. Н.Цэдэнбал одоо гэмтэлийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд 3 хавирга хугарсан гэсэн оноштойгоор эмчилэгдэж байгаа аж. Харин хэргийн эзэн Ш.Эрдэнэбат түйвээсэн зочид буудлаасаа "сүүлээ хавчаад зугтаасан нь" гэнэ. Ичгүүртэй ч юм даа…

Эх сурвалж: www.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж