Hummer 198,404 H3 загвараа эргүүлэн дуудлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Hummer 198,404 H3 загвараа эргүүлэн дуудлаа

АНУ-ын “General Motors” компани 2006 оноос хойш үйлдвэрлэсэн H3, H3T
загваруудын машинд давхиж байх үед машины хамарны бүрхүүл салж унах
магадлалтай байгааг засварлахаар эргүүлэн дуудаж байгааг зарлалаа. Ингэснээр АНУ-д 164,190 ширхэг H3-д засварт хийх бөгөөд дэлхий даяар нийт 198,404 ширхэг H3 засварлах юм байна. Моторын дээд талыг таглаж биенд бэхэлдэг “hood louver” хэмээх төхөөрөмж яваандаа суларснаас давхиж явах үед бүхээгний дээд хэсэг салж магадгүй байгаа гэж Hummer-ын хэвлэлийн төлөөлөгч Nick Richards ярьсан.

Louver гэдэг нь машины хамран дээр байрладаг, моторлуу агаар оруулж, хэт халахаас сэргийлэх зориулалттай төхөөрөмж. Энэ нь хуучны “Hummer” загваруудад агааржуулагч, агааран хөргүүр зориулалтаар хэрэглэж байсан ч Н3-д гоёлын зориулалтаар байрлуулсан байдаг. АНУ-ын Их замын аюулгүй байдлын захиргаанд өгсөн баримт бичгэндээ “General Motors” компани тус төхөөрөмжийг бэхэлсэн боолтууд суларч, цуурснаас тус төхөөрөмж машины давхилт дунд салж унах эрсдэлтэй гэж мэдэгдсэн.

Энэ асуудлаар АНУ-д хоёр, Японд гурван гомдол албан ёсоор хүлээж аваад байгаа бөгөөд энэ асуудал ноцтой эрсдэл учруулж магадгүй гэж Японы тээврийн албаны хүмүүс тус компанид энэ оны нэгдүгээр сард анхааруулсан байна. “General Motors” компани энэ оны эхээр “Hummer” брендээ Хятадын нэг компанид худалдах гээд бүтээгүй бөгөөд одоо тус брендээ үйлдвэрлэхээ зогсоох алхам авч эхлээд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж