”Юнивишн” нэг нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Юнивишн” нэг нас хүрлээ

Юнивишн компани 2011 оны 3 сарын 16-нд анх нээлтээ хийж дэлхийн технологийн гайхамшиг болсон IPTV, Интернэт, Суурин утасны Гурвалсан үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж эхлээд нэг жилийг ардаа үджээ.

Бидний үзүүлж буй IPTV үйлчилгээ нь телевизийн технологийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирч телевизийн системийг тоон технологид шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн нь тэмдэглүүштэй үйл явдал болсон төдийгүй Монголчууддаа дэлхийн жишигт хүрсэн телевизийн үйлчилгээг анхдагч болгон хүргэсэн юм. Мөн бид шилэн кабель буюу IP технологид суурилсан сүлжээний хамгийн төгс хэлбэр болох GPON сүлжээгээр дамжуулан өөрийн үйлчилгээгээ албан байгууллага, айл өрхүүдэд хүргэж байгааг онцлоход таатай байна.

Мэдээллийн зуун гэж нэрлэгдсэн энэ цаг үед дэлхийн технологийн хөгжлөөс та бүхнийгээ хоцроохгүйг хичээж үргэлж шинийг эрэлхийлж байдаг Юнивишн компани Univision Anywhere төслийг амжилттай эхлүүлж үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ хүргэдэг арга замаа улам уян хатан болгож Монголын телевизийн сувгуудыг дэлхийн хаанаас ч хүлээн авч үзэх боломжтой TV Anywhere үйлчилгээг шинээр гаргасан нь энэ нэг жилийн хугацаанд бидний хийсэн онцлог ажлуудын нэг байлаа. Ингэснээр Юнивишнийн үйлчилгээнүүд зөвхөн GPON сүлжээгээр дамжин хэрэглэгч таны гэр болон ажилд хүрдэг байсан бол одоо тус сүлжээнээс хамааралгүйгээр дурын интернэт холболттой газраас манай үйлчилгээг ашиглах боломжтой болсон нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, шинэ технологид дурлаж байдаг өндөр мэдрэмжтэй хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээгээд байгаа билээ.

Нэг жил гэдэг богино хугацаа мэт боловч Юнивишнийн эрч хүчтэй хамт олон энэ хугацаанд маш олон ажлыг амжилттай эхлүүлж хэрэгжүүлсэн билээ. Эдгээрээс цухас дурьдвал:

  • Монгол улсын хилийн урттай тэнцэхүйц буюу 2 сая 700 мянган метр урттай шилэн кабелийг Улаанбаатар хотод шинээр татсан.
  • Ингэснээр харилцаа холбооны өндөр технологийн бүхий л үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх боломж бүхий холбооны суурь сүлжээг байгуулаад байна.
  • Энэ нь авто зам тавьж буйтай адил та бидний нүдэнд ил харагддаггүй ажил боловч ирээдүй хойч үедээ маш том оюуны хөрөнгө оруулалт хийсэн том бүтээн байгуулалт билээ.
  • Тус сүлжээг байгуулснаар нийслэлийн 60 мянган өрх болон албан байгууллагуудын 50 хувьд Юнивишнийн үйлчилгээг авах боломжийг бий болгосон.
  • Хувийн хаустай айл өрхийн 60 хувьд нь үйлчилгээгээ хүргэсэн.
  • Монголын телевиз үзэгчдэд анх удаагаа өндөр нягтралын HD сувгийг дамжуулан хүргэсэн телевизийн үйлчилгээ үзүүлэгч цорын ганц компани юм. Мөн Видео сан буюу хэрэглэгч гэрээсээ дурын контентоо түрээслэн үзэх боломжийг олгодог дэвшилтэт үйлчилгээг үзүүлж байгаа нь мөн л салбартаа анхдагч боллоо.
  • IPTV үйлчилгээгээрээ үзэгчдэд 111 телевизийн сувгийг хүргэж байгаа ба гадаадын бүх сувгууд нь албан ёсны гэрээ хийн төлбөрийг нь төлж авсан сувгууд байдаг. Эдгээр 111 сувгийн 30 нь дотоодын, 81 нь гадаад суваг байдгаас 20 суваг нь урьд өмнө нь монголд гарч байгаагүй цоо шинэ өндөр нягтралын сувгууд байна.
  • Итнернэтийн үйлчилгээ нь IP буюу өргөн зурвасын сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрч буй учраас хэрэглэгч нь өөрийн хүссэн өндөр хурдаар интернэтэд холбогдох технологийн боломжтой болсон. Мөн хэрэглэгчийн суурин интернэт авч буй бүсд утасгүй интернэтийн орчныг үүсгэж өгч байгаа нь хэрэглэгчийн хэрэглээний эрх чөлөөг дэмжсэн дэвшилтэт үйлчилгээ болсон юм.
  • Суурин утасны үйлчилгээ нь орон нутаг харгалзахгүй хамгийн хамд ярианы тарифтай ч гар утастай адил олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг агуулсан байдаг. Жишээ нь дүрсээ харж ярих буюу видео дуудлага хийх, дуудлага хадгалах, дотны хүмүүстэйгээ хямд тарифаар холбогдох, мессэж бичих гэх мэт…
Юнивишн үргэлж таны амьдралын шинэ маяг байхын төлөө хичээн ажиллаж,  дэлхийн технологийн гайхамшгуудыг та бүхэндээ цаг алдалгүй хүргэсээр байх болно.

ТА БҮХЭНДЭЭ ЮНИВИШН КОМПАНИ БАЙГУУЛАГДСАНЫ 1 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ЮНИВИШНИЙН 1 ЖИЛИЙН ОЙН ОНЦГОЙ БЭЛЭГ

Юнивишн компанийн зүгээс 1 жилийн ойдоо зориулан олон төрлийн сюрпризийг Та бүхэндээ барьж байгаа бөгөөд энэ удаагийнхаа сюрпризийг задалж байна.

Хэрэв та дэлхийн технологийн гайхамшиг Гурвалсан үйлчилгээг хараахан мэдэрч эхлээгүй бөгөөд хэрэглэгч болохоор шийдсэн бол танд бид “1 жилийн бэлэг”-ээ барьж байна.

Та Юнивишнийн үйлчилгээнээс Дан, Хосолсон, Гурвалсан гээд дурын хэлбэрээр сонгох боломжтой.

Ингэснээр HD Box 90% хямдарч 12,000₮ болох бол Дан IPTV-ээс бусад багцад Smart Box төхөөрөмж мөн адил 90% хямдарч 7,000₮ болох юм. Мөн та зөвхөн Интернэтийн үйлчилгээг сонирхож байгаа бол ашиглах хурднаас тань хамааран интернэтийн сарын суурь хураамж 20%-26% хямдрах бөгөөд төлбөрөө урьдчилж төлвөл бэлэгтэй гэдгийг сануулая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж