Сүхбаатар аймгийн ИТХ-ын тогтоолоор “Хүүхдийн хууль зүйн хороо”-г аймгийн Засаг даргаар ахлуулан 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулжээ. Өмнө нь Насанд хүрээгүй хүүхдийн хэрэг эрхлэх комисс, гэмт хэргийн хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2010 оноос “Хүүхдийн хууль зүйн хороо” болж 21 аймагт ийнхүү байгуулагдсан юм байна. Хүүхдийн эрхийг хамгаалж тэднийг нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой Хүүхдийн хууль зүйн хороо нь хурлаараа баримтлах дүрэм болон энэ онд хийх ажлаа төлөвлөж, хүүхдүүд хэв журмын зөрчилд холбогдох болсон учир шалтгаан, түүнийг арилгах талаар хэлэлцсэн байна. Тус хорооны бүрэлдэхүүнд аймгийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, цагдаа, хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл багтдаг байна. Аймгийн засаг дарга нөөц сангаасаа таван сая төгрөг гарган хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг санхүүжүүлэхээр болжээ.
Э.САРАА