
УИХ-ын хаврын чуулганы бэлтгэлийг хангахтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн байнгын хороо хуралдах болж байна. Тухайлбал, 10.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан эхэлж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болоод байна. Харин Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны хуралдаан 11.30 цагт эхэлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийх юм байна. Энэхүү мэдээлэл нь иргэний цахим үнэмлэх хэвлэх ажилтай холбогджээ.
Г.Дарь