Материалын насыг тодорхойлох багаж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Материалын насыг тодорхойлох багаж бүтээжээ

Нүүрстөрөгч агуулсан ямарч материалын насыг өндөр нарийвчлалтай тодорхойлж чадах багжийг ОУ-д новосибирскийн эрдэмтэд анх удаа зохион бүтээлээ. Дэлхий дахинд жинг хурдасгагч спектрометр маш ховор ба хэрэгцээ нь өндөр юм. Түүнийг шинжлэх ухаан, эмнэлэг, анагаах, спортод ашигладаг юм. Сибирийн спектрометрийн бүтэцэд орсон ноу-хау нь Герман, АНУ, Япон улсуудын жинг хурдасгагч алдартай спектрометрүүдтэй өрсөлдөөд зогсохгүй тэднийг даваж гарах юм.

ОУ-д цорын ганц жинг хурдасгагч спектрометр Новосибирскын академийн хотхонд ажиллаж эхэллээ. Энэ “цаг хугацааны машинд” зориулж энд хамт олноороо ашиглах төвийг байгуулсан байна. Энэ төвийг “Геохронология кайнозоя” гэж нэрлэсэн байна. Энхүү хэцүү нэрийг тус төвийн гүйцэтгэх захирал, түүхийн ухааны доктор Василий Зенин ОДХ радиод тайлбарлаж өгсөн юм: «Гео гэдэг нь газар дэлхий, хоронология- хронос гэдэг нь цаг хугацаа, кайнозой гэдэг нь бидний одоо амьдарч байгаа геологийн эрин зуун юм» гэлээ.

Барууны ижил төрлийн багажийг бодвол оросын багаж нилээд хүнд техникийн шийдэлтэй юм. Жишээ нь гадаадын жинг хурдасгагч спектрометрт нэг жилийн хугацаатай хагас дамжуулагч детектор ашигладаг бол новосибирскийн багажны детектор нь нилээн удаан хугацаатай юм. Тэгэхдээ гадаадын ижил төрлийн багажийг бодвол оросын багажны үнэ нь хямд юм. Оросын жинг хурдасгагч спектрометрт изотопын шинжилгээний орчин үеийн хэт мэдрэмжтэй аргыг хэрэглэсэн байна. Ийм учраас энэ багаж нь эртний зүйлийн насыг тодорхойлох диапазоныг өргөжүүлж 70 мянган жил хүртлэх нарийвчлалтайгаар тодорхойлж чадах юм. Судалгаа хийхэд энэ багжинд асар бага хэмжээний эх материал шаардлагатай юм гэж Василий Зенин  яриагаа үргэлжлүүлж байна: «Манайд болон гадаадад олон жилийн турш хэрэглэгдэж ирсэн нас тодорхойлох уламжлалт радиоустөрөгчийн буюу бензолийн аргаар насыг тодорхойлоход нэг стакан орчим модны нүүрс хэрэгтэй байдаг. Харин археологийн олдборууд дээр иймэрхүү хэмжээ нь маш ховор байдаг. Харин манай нөхцөлд насыг тодорхойлохын тулд цайны халбага байхад л хангалттай»   гэж тэр ярилаа.

Энэ спектрометрүүд маш ховор эд зүйлсийн насыг тодорхойлж чадах боломжтой юм. Тухайн үедээ Иисус Христосын цогцсыг ороосон гэж үздэг алдарт Турины нөмрөгийн насыг тодорхойлохын тулд 150 грамм дааву хэрэглэсэн байна. АНУ болон Европын гурван лабораторт хийсэн судалгаагаар ойролцоогоор 2000 жил гэж үзэж байсан насыг батлаагүй юм. Харин тэр даавуу дөнгөж зуун жилийн настай байжээ.

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж