
200-аас 300 кг хүртэл жинтэй байлдааны цэнэг бүхий пуужинг Орисса мужийн туршилтын талбараас хөөргөсөн байна. Тус пуужинг хоёр удаа туршив.
Анхны туршилт гуравдугаар сарын 28-нд, харин хоёр дахийг гуравдугаар сарын 30-нд хийсэн байна. “БраМос” пуужин олон төрлийн байг сөнөөх зорилготой. Пуужин 290 км тусгалтай, хэт авианы хурдацтай хийгээд радарт бараг тусч харагдахгүй байна. 3 тонн жинтэй пуужин 10-аас 14 мянган метр хүртэл өндөр ниснэ. Шинэ пуужин байг өөрөө мэдрэн олох юм. Ийн хэт авианы хурдацтай алсын тусгалтай пуужин дэлхийд одоогоор алга гэж мэргэжилтнүүд үзэж байна.
http://mongolian.ruvr.ru/