Блогийн нэрийн хойно “Хайлт” гэх цонхонд үг бичихэд тэр үг орсон блогийн бичлэг шар өнгөөр ялгарч харагдах тул хялбар олж унших боломжтой болжээ. Түүний дор байх В гэх айкон тэмдгийг сонговол таны блог удирдах самбар буюу “даашборд”-д удирдлага шилжинэ. Түүний арын захиалах буюу мэдээгээр тэжээгч айкон тэмдгийг сонгосноор болгийн шинэ мэдээг ямар нэг байдлаар авч унших боломжтой.
Блогийн нэрийн зүүн дор буулгах цэсний таб-д хөдөлгөөн удирдах цэс байрлах бөгөөд түүнийг
- Сонгомол (Classic)
- КартЭргүүлэх (Flipcard)
- Сэтгүүл (Magazine)
- Шигтэгмэл (Mosaic)
- ХажуугийнЗурвас (Sidebar)
- ТүрЗураг (Snapshot)
- ХугацаагаарГүйлгэх (Timeslide)
сонголтын аль нэгээр сонгож харна. Хүн ямар сэдвээр блог хөтөлж байгаас хамаараад аль нэг хэлбэрийг сонгож тохируулах боломжтой байна. Зургийн том жижгийг мөн бодууштай нийтэлж баймаар санагдлаа. Хэдэн хайртай үсгүүд мозайк дээр барвайгаад жаахан тийм ээ.
Баруун доод буланд гарах “Хариу бичээрэй” гэх товч их үүрэгтэй санагдсан. Үүлэн дээр суудаг миний баримтууд хөдөлгөөнт горимоор гарч ирэхгүй болохоор шалтгаанаа бичээд илгээлээ, гэтэл нэг хоёр минутын дараа засраад гарч ирсэн.
Залуусаа хоолны цэсийг сонгоод тоглоод үз. Өөрт чинь сайхан санагдвал өөрийнхөө блогийг хөдөлгөөнд оруулаад үзээрэй.