Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдлаа. Тус хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний зэрэгцээ танилцуулахаар 10 гаруй асуудлыг жагсаажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай авч хэлэлцэх юм байна. Мөн Үнэт цаасны тухай хуулийн төслийн тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн тухай, ”Цахим Засаг” үндэсний хөтөлбөр батлах тухай, Авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай, ”Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний тухай хэлэлцэх аж. Танилцуулахаар, Монгол Улсын санхүү, эдийн засгийн 2012 оны төлөв байдлын тухай, Хөгжлийн банкны 2011 оны тайлан, Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тухай, “МАК” ХХК-тай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай асуудлыг оруулсан байна.

Г.Дарь
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж