Б.Эрдэнэбилэгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Дөрвөн хүний амь нас хөнөөсөн “Рецетив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг, 2009 онд үйлдэгдсэн найзыгаа хөнөөсөн хэргийнх нь хамсаатан Ш.Гантулга нар өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан.  Уг гомдлыг  өнөөдөр Дээд шүүхэд  хэлэлцэх юм байна.

Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн хорих  ял оноосон юм. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд  хандаад байгаа нь энэ аж.

 Б.Эрдэнэбилэг гэгч нь  2009 онд  найз М-ийн амь насыг хөнөөсөн бөгөөд энэ хэрэгтээ Ш.Гантулга гэх залууг оролцуулсан байна. Уг хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй явсаар хоёр жил гаруй болж, түүнийг батлан даалтад гаргасан. Гэвч тэрбээр батлан даалтад гараад удаагүй байхдаа гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн юм. 

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж