Увсынхан спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Увсынхан спортоор өрсөлдлөө

Увс аймгийн нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотноо амьдарч буй Увсын зон олны дунд ширээний теннисний тэмцээнийг дөрөвдүгээр 1-ний өдөр “Оч” теннисний клубт зохион байгуулсан байна.

Тус тэмцээнийг Увс аймгийн Хяргас сумын харьяат, ахмад тамирчин, спортын дэд мастер Ж.Энхтайваны нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон холимог хосын төрөлд нийт 86 тамирчин өрсөлдсөн байна.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ОУХМ О.Бадамцоо түрүүлж, н.Түмэндэмбэрэл, н.Оюун-Эрдэнэ нар удаалсан бол эрэгтэй төрөлд спортын мастер Н.Энхсайхан түрүүлж, спортын мастер Б.Нацагдорж, Г.Жаргалсайхан нар удаахь байрт шалгарчээ. Мөн холимог хосын төрөлд ОУХМ О.Бадамцоо, О.Цэдэнбалжир нарын хос түрүүлсэн байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж