Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, “Болор цом” наадмын санаачлагч, тус наадмын анхны эзэн Дэндэвийн Пүрэвдоржийн “Чингис” шүлэг зохиосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойг тохиолдуулан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд “Чингис” шүлгийн уран уншлагын наадам, АХА, “Ханын сонин”-ы уралдааныг өнгөрсөн сард зохион байгууллаа. “Чингис” шүлгийн уран уншлагын наадамд 1-8-р ангийн сурагчид авьяас билгээ сорьсноос 5в ангийн сурагч Г.Цэцэгсүрэн манлайлж, 5а ангийн сурагч Г.Нямжаргал, 4г ангийн сурагч Б.Баярмаа, 7а ангийн сурагч З.Ууганбаяр нар удааллаа. Мөн 7-11 ангийн сурагчдын дунд зохиосон АХА тэмцээнд 9б ангийн сурагч Б.Өлзийхүү, 7б ангийн сурагч Х.Ууганчимэг нар тэргүүн, дэд байр эзэллээ. Ханын сонины уралдаанд Г.Оюунчимэг багштай 9а ангийн хамт олон тэргүүн байр эзэлж, Л.Эрдэнэчимэг багштай 7б, Б.Гэрэлсүрэн багштай 10а, Ц.Шүрэнбилэг багштай 8в ангийн хамт олон тус тус удааллаа. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн сард Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн сурагчид яруу найргаар амьсгалсан гэхэд болно. МУСГЗ Ш.Дулмаа гуайн нэрэмжит “Дунгийн эгшиг” наадам болж 11в ангийн сурагч Ц.Бямбабаатар, 9б ангийн сурагч Б.Өлзийхүү, 9а ангийн сурагч А.Батцэцэг 11а ангийн сурагч Х.Гэрэлчимэг, 4г ангийн сурагч Т.Нандин-Эрдэнэ, 5в ангийн сурагч Б.Баасандулам, 5б ангийн сурагч Б.Мөнхзул нар шалгарлаа.
А.Зул