”Суруга” якуза нартай холбоотой байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Суруга” якуза нартай холбоотой байжээ

Японы “Суруга Монгол” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины хэргээр саатуулан шалгаж байгаа. Тэрээр энэ корпорацийн монгол дах зургаан захирлын нэг юм. Энэ талаар 24tsag.mn сайт цувралаар хүргэхээр боллоо. Бид эхний ээлжинд тус корпорацийн талаар мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Дараагийн дугаартаа түүнийг хар тамхи хэрэглээд хаанаас баригдсан ямар төрлийн ургамал хэрэглэсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэнэ.
 
Токиогийн үнэт цаасны арилжааны хоёр дах том групп болох “Суруга” корпорацийн хөрөнгө оруулалттайгаар 2003 онд байгуулагдсан “Суруга Монгол” корпораци нь Хан-Уул дүүргийн Богд уулын хормой Туул голын хөвөөнд “Дөрвөн уулын цэцэрлэг” хорооллыг бариулж байгаа нь аргагүй хөрөнгөтэй компани гэдгийг илтгэнэ. Учир нь голын хөвөөнөө байрлах газарт барилга барих зөвшөөрлийг асар үнэтэй үнээр олж авсан нь тодорхой. Гэвч хэдэн жилийн өмнө Япон дах “Суруга корпораци” нь дампуурсан байдаг. Тэгэхээр энэ корпораци монгол дах санхүү мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулж байгаа нь сонин. 

   Тус корпорацийн дампуурлын талаар сануулахад, 2008 оны нэгдүгээр сард Япон улсад япон эмэгтэй Томоко Акиямаг түрээсэлж байсан газраасаа нүүхийг хүсчээ. Зоогийн газар ажиллуулдаг Томоко Акияма сайн байршил болон үйлчлүүлэгч олонтой байсан учраас нүүгээгүй аж. Гэтэл хэд хэдэн якуза нар эмэгтэйн зоогийн газарт ирж үйлчлүүлэгчийг үргээх болсон байна. Тэд хүмүүс рүү муухай харж, айлгаж, дуртай үедээ архи захиалж байв.

Эмэгтэй цагдаа дуудсан боловч японы якуза нар ийм үйлдэл гаргах нь хууль бус зүйл хэмээн тооцогддог аж. Эмэгтэйг дарамталсан якуза нар Готогуми фирмийнх байжээ. Готогуми нь “Суруга” корпорацийн иргэн болон албан байгууллагыг албадан нүүлгэдэг фирм байсан аж. Жишээлбэл, тус якуза нар ханан дээр “Энэ газар хэрэгцээнээс гарсан” хэмээн бичиж, цагдаа нар асуунгуут газар хөдлөлтийн стандарт хангахгүй байна гэж амыг нь тагладаг байжээ.

Энэ мэтийн дарамтаас болоод Томокогийн үйлчлүүлэгчид ирэхээ больж, бизнес нь дампуурсан байна.

Японд зөвхөн хуульчид л иргэд, албан байгууллагыг албадан нүүлгэх эрхтэй байдаг аж. Тиймээс эмэгтэйн бизнесийг дампуурахад хүргэсэн якуза нарыг баривчилж шалгаснаар тэднийг “Суруга” корпораци хөлсөлсөн болохыг тогтоосон байна. Уг хэргийг Токиогийн цагдаагийн газар олон нийтэд илчилснээр “Суруга” корпорациас банкууд хөрөнгө оруулалтаа татаж, компанийг үнэт цаасны компанийн жагсаалтаас хасагдан дампуурсан байдаг юм.

    Мафийн бүлэглэл бүхий якуза нартай холбоотой байсан тэдний хууль бус үйлдэл үүгээр ч дуусахгүй. Тэд өмнө нь бас Токиод шинэ барилга худалдаж авахдаа өмгөөлөгч хөлсөлж байжээ. Гэтэл тус өмгөөлөгч болох Х.Асажи нь ємгєєлєгчийн эрхгvй хирнээ тухайн барилгын худалдаан дээр ємгєєлєгчийн vvрэг гvйцэтгэж vнийг хэт бууруулж, худалдаж авсан хэргээр Японы цагдаагийн газарт баривчлагдсан байна. Асажи нь энэхvv хугацаанд Сvрvга компаниас 400 сая еэн буюу 40 тэрбум тєгрєгтэй тэнцэх шагнал авсан аж. Асажи нь якуза групп болох Яамагvчи Кvмитэй холбоотой гэсэн шижиг бvхий этгээд боловч “Сvрvга” корпораци  vvнийг vл ойшоон удаа дараалан Асажиг vнийн найман дээр ашиглаж байжээ.

    Тэгэхээр тус корпораци якуза нартай хамтран ажиллаж тэднээр үүргээ гүйцэтгүүлдэг байсан нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа юм.

    Түүнчлэн “Суруга” корпорацийн томоохон захирлууд монгол охидоор наадан зугаацдаг, Японоос ирэхдээ тусгай онгоцоор монголд авчирдаг гэх мэдээлэл ч бий.

Энэ мэт хэл ам дагуулсаар ирсэн тус корпорацийн монгол дах захирал нь хар тамхины хэргээр саатуулагдсан нь тэднийг дахин хүндхэн байдалд оруулаад авав. Хэдийгээр захирлаа нь хар тамхины хэрэгт оролцсоны дараахан “Гадуур цацагдаад байгаа мэдээлэл бол худлаа. Хэн нэгний гүтгэлэг явагдаад байна. Захирал өглөө ажилдаа ирээд ажлаа хийгээд явж байна. Хэн ямар зорилгоор гадуур ийм мэдээлэл тараасныг олох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан ч захирал нь хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдсан тодорхой болоод байгаа юм.
   
Учир нь түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 192-т зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн зүйл ангиар буруутган сэжигтнээр татаад байгаа билээ.

Б.Чимэг
Эх сурвалж: http://www.24tsag.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж