Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр дэх Буянт голын ойролцоо хувиараа, гар аргаар алт олборлож байсан 27 настай, эрэгтэй А гэгч өнгөрөгч бямба гаригт шар усны үерт автан амиа алдсан хэрэг гарчээ. Ослын дагуу Аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид, “Шарын гол” ХК-ийн аврах тасгийн ажилтнууд шуурхай ажиллан, үерийн усыг соруулж, цооногийг ухан долоон метрийн гүнээс түүнийг гаргаж авсан боловч хэдийнэ амиа алдсан байсан хэмээн газар дээр нь байсан орон нутгийн иргэд мэдээлсэн байна
Б.Саран