Говь брэнд хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээр үргэлж бэлэг бариж байдаг билээ. Та байгалийн тансаг давтагдашгүй өнгөнд дуртай бол сарлагийн хөөвөр түүний нэгээхэн хэсгийг танд өгч чадна. Монгол орны сарлаг нь уулархаг газар амьдардаг тул дулаан хадгалах чанараараа хамгийн сайн байдаг. Сарлагын хөөвөр нь ямааны ноолуурын нэгэн адил хөнгөн зөөлөн ширхэгттэй учир биед эвтэйхэн байхын зэрэгцээ өвөрмөц тансаг хар, бор, саарал байгалийн өнгө нь орчин үеийн загварын хэв маягтай төгс зохицдог. Энэхүү тансаг түүхий эдийг ашиглан дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж чадах шинэ загваруудыг бид урлан хэрэглэгч түмэндээ хүргээд байгаа.
Говь брэндийн сарлагийн хөөврөн эрэгтэй, эмэгтэй сүлжмэл цамц, өмд, пальто зэргийг хүйтэн сэрүүн улиралд өмсөхөд тохиромжтой. Мөн савхин бээлий, ширэн гутал, бүс болон торномсог чамин ороолт, малгайтай хослуулан өмсөх нь хаана ч, хэзээ ч таныг загварын торгон мэдрэмжтэйг илтгэж чадна. Говь ХК-ийн үйлдвэрлэсэн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдийг бүх нэрийн барааны дэлгүүрүүд, гэрээт борлуулагч дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.