Майкл Жексоны зурагтай Pepsi | News.MN

Майкл Жексоны зурагтай Pepsi

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны зурагтай Pepsi

Pepsi компани 2009 онд насан эцэслэсэн дуучны дурсгалыг хүндэтгэн, “Bad” цомог нь гарсны 25 жилийн ойг тохиолдуулан Майкл Жексоны зурагтай ундаа худалдаанд гарахаар болжээ.

Ундааны лаазны дизайныг Жексоны гэр музейтэй хамтран хийж байгаа бөгөөд 99 центийн үнэтэй 470 мл ундааг тавдугаар сарын сүүлчээр худалдаанд гаргах юм. Энэ ундааг цөөн тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа гэж Pepsi мэдэгдлээ. Лаазны хөх суурь өнгөн дээр бүжиглэж байгаа дуучны зураг байхаар төлөвлөж байгаа гэнэ.

Нэрт дуучин агсан Майкл Жексон нь  Pepsi компанийн нүүр царай болж, хэд хэдэн удаа зар сурталчилгаанд тоглож байсан юм. 1984 онд гарсан “шинэ үе” (Next generation) сурталчилгаа нь ихэд алдартай байжээ. Гэхдээ зураг авахуулах үед дуучны үс бага зэрэг шатсан гэнэ.

1988 онд Pepsi компани Майкл Жексоны дэлхийг тойрсон аялан тоглолтыг ивээн тэтгэж байсан юм. Дуучин 15 оронд 123 концертийг тоглохын тулд 16 сар аялсан ажээ. Энэ аялан тоглолт нь түүхэнд хамгийн олон хүн үзсэн болон билетийг авах гэж хамгийн их дугаар үүссэн концерт болон бичигдсэн байдаг юм байна.

Н.Тунгалаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж