Харин Хэрлэн сумын Ардчилсан намын дэд дарга Д.Хүрэлсүх “Ногоон Чойбалсан” хотын төлөвлөлтийг 2020 он хүртэл төлөвлөснөө танилцуулсан нь иргэдийн сонирхолыг ихэд татлаа. Өдгөөгийн Чойбалсанхот 1938 онд Баянтүмэн хот нэртэйгээр сууриа тавьж 1941 оноос Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсон аж. Хэрлэн голын дагуу 20-иод км сунаж тогтсон Чойбалсан хотыг Хэрлэн голын урд хэсэгт шинэ төлөвлөлтөөр ногоон орчин бүрдүүлж хийхээр төлөвлөсөн байна. Дорнод аймгийн Ардчилсан намынхны хувьд Ногоон Чойбалсан хотынхоо төлөвлөлтийг ногоон орчин бүрдүүлсэн, оюунлаг иргэдтэй, эдийнзасаг, аж үйлдвэрийн чөлөөт бүс, геополитикийн ашигтай байрлал бүхий хот байх болно гэсэн юм. Мөн Чойбалсан хотод зүүн бүсийн аялал жуулчлал, соёл шинжлэх ухааны төв байгуулна гээд олон чухал санааг дэвшүүллээ.
Ийнхүү Ардчилсан нам эдийн хувьсгалын давалгааг орон нутагт ийнхүү өртөөлүүлж, иргэдийнхээ аятай тухтай амьдрах нөхцлийг бүрэн хангасан шинэ хотын төлөвлөлтийг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор төлөвлөж байна.