Испанид ажилгүйдэл хамгийн их нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Испанид ажилгүйдэл хамгийн их нэмэгджээ

Евро бүсийн орнуудад ажилгүйдэл өнгөрсөн хоёрдугаар сард 10.8 хувиар өсчээ. 1999 онд Европын холбооны улсууд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог хэрэглэх болсноос хойш ажилгүйдлийн түвшин анх удаа өссөн нь энэ аж.

Ажилгүйдлийн түвшин ялангуяа Испанид хамгийн их буюу 23.6 хувьтай байгаа бол Португальд 15.0 хувь, Францад 10.0 хувь, Италид 9.3 хувь, Германд 5.7 хувьтай байна.

Харин Францад үйлдвэрлэлийн хэмжээ буурч, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн доод хэмжээнд очжээ. Эдийн засагчид ч Евро бүсийн орнууд эдийн засгийн хямралтай нүүр тулгараад буйг анхааруулж байна.

Залуучуудын дунд ажилгүйдэл хамгийн өндөр байгаа Италийн Ерөнхий сайд Марио Монти хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл явуулахаа амласан юм.

Харин Евро бүсийн орнуудаас Авсри, Ниперланд, Герман зэрэг оронд ажилгүйдэл бага байгаа аж. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж