“Алтан Рио” хөрөнгө оруулагчидтай уулзана

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Алтан Рио” хөрөнгө оруулагчидтай уулзана

Монголын Олон Улсын Санхүүгийн корпораци /MICC/ “Алтан Рио” ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдын уулзалтыг зохион байгуулах гэж байна.

“Алтан Рио Минералс” /CVE:AMO/ компани Торонтогийн хөрөнгийн биржийн доод самбар дээр бүртгэлтэй бөгөөд Монголд алтны хайгуулын чиглэлээр ажилладаг. Ховд аймгийн нутагт Чандман Ёл алт зэсийн төсөл, Төв аймгийн Сүмбэр суманд Хавчуу алтны төсөл, Хэнтий аймагт Онон алтны төсөлтэй юм. Хавчуугийн хайгуулын талбай нь Бороогийн алтны ордоос 10 км зайтай байдаг юм байна.

МICC  нь  2011 оны 6 дугаар сард “Алтан Рио” ХХК-ны анхдагч хувьцаа гаргахын өмнөх санхүүлжилт болох 2.5 сая ам.доллар, мөн 12 дугаар сард тус компанийн анхдагч хувьцаа гаргах буюу IPO–ны 250 мянган ам.долларын санхүүжилтыг амжилттай босгосон билээ.

 “Алтан Рио” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хайгуулын газрын дарга ноён Kelly Cluer Алтан Рио компанийн хөрөнгө оруулагчид болон шинээр тус компанид хөрөнгө оруулахыг сонирхож буй хөрөнгө оруулагчидыг хүлээн авч уулзах юм байна. Энэхүү өдөрлөгт ирснээр Алтан Рио компанийн менежменттэй биечлэн уулзаж, мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм. Уулзалт 2012 оны 4 дүгээр сарын дөрвөнд 17.00 цагт Corporate зочид буудалын хуралын танхимд болох аж.

С.Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж